Мөнх оршихуй

Одод орчих орчлон ертөнц Хөх мөнх тэнгэр
Олдож бидэнд заяасан нь огторгуйн Цэнхэр гариг
Очтож үсэрсэн соёл нь дөрвөн зүг найман зовхист
Аугаа соёлын эх булаг нь Алтайн уугуул Үндэстэн
Орчлонгийн байдал  Хасбуу огоорч үүнийг үл болно
Орчлонгийн бүтэц барзгар олж харвал
                                                      Төгөлдөр буюу
Оршихуйн ухаан Мөнх гал
                                           -Чинадыг баригч буюу
Мөнх галын суу заль дор мөргөе
Ариун хас биеийг тань Мөнгөн саранд
Аугаа суу залийг тань Алтан наранд
Ашид мөнх орших амийг тань Ариун галд мөнхөлөв
Ухаартугай мөрдтүгэй сахитугай .

Хэврэг юу вэ хэмээвээс бие буюу
Ариун нь юу вэ хэмээвээс амь буюу
Мөнхөд оршихуйн нууц юунд буй хэмээвээс
Мөнх галын суу зальд буй ажгуу

Огоорч үүнийг үл болно
Үл мартваас Бие Амь Суу заль
Бат болоод ариун
Ариун болоод мөнх оршмуй

Мөнх галын ариун онолыг алдалгүй дагаж мөрдвөл
Юмс болоод үзэгдлийг мөнхөлж болмуй
Хоёр үгүй хос үгүй, цорын ганц эгнэшгүй Үнэн
Мөнх галын суу заль дор мөнхрөгтүн
Суу алдар төгс Аугаа дээдсийн бүтээсэн
                                        Гайхамшиг дор биширнэм
Билэг оюун төгс Аугаа дээдсийн мөнхөлсөн
                                       Суу заль дор мөргөнөм
Сүн далай мэт соёлыг түгээгч Сүмбэр уул мэт
                                       Үндэстэн дор сөхөрнөм
Сэдхил буй бөгөөс мөр тодормуй

3-р шинэ мянганы анхдугаар он