Мөнх галын гүн ухааны тухайд товчхон

Амь Бие Суу залиа адилхан хамгаалж
Ариун байлгаж чадваас
Аль ч Үндэстэн, ард түмэнд мөхөл үл нүүрлэнэ. А.Гэрэл                                                                   XX-р зууны дунд үеэс Хүн төрөлхтөн гүн ухааны болон үзэл санааны мухардалд ороод байна. Евроцентризм үнэнд гүйцэгдэж, материалист философи, марксизм нуран унав. Ухамсар материйн тэмцэл төгсөх шатандаа орж идиализм, материализм мухардалд оров. Арга билэг хосын онол хоцрогджээ.
Иймээс өнөөдөр соёл иргэншил хямарч байна уу? Шинжлэх ухаан хямарч байна уу? гэсэн асуудал хурцаар тавигдах болов.
Хүн төрөлхтөнд цоо шинэ философи хэрэгтэй байна гэсэн үзэл санаа дэлхийн нэр хүнд бүхий философичдийн дунд цуурайтаж байна.

Эндээс нэгэнт мухардалд ороод буй гүн ухааны сургаалиудыг дагах уу эсвэл ... гэсэн асуулт зүй ёсоор тулгарч байна. Гэтэл Монголын “ардчилагчид” хэмээгчид марксизмаас татгалзсан ч материализмд үнэнч хэвээр үлджээ.

Тиймээс “ардчилагчид” материаллаг бүхнийг шүтэж, өнгө мөнгө, эд хөрөнгийг шүтэх үзлийг дэвэргэж, ариун нандин бүхнийг доромжлон гутааж, “бүгдийг зарж болно, худалдаж болохгүй юм гэж Монголд байхгүй” (ардчилалын анхны ерөнхийлөгч П.Очирбат) хэмээн сурталдаж, тэрхүү бусармаг үзэлдээ олон хүнийг итгүүлж чаджээ.
Тэдэнд зарж болохгүй худалдаж болохгүй зүйл гэж байхгүй аж. Тэдэнд ариун нандин юм гэж үгүй. Тэд эх орон, газар нутаг, тусгаар тогтнол гэдэг ойлголтыг мэдэхгүй. (Эх орон гэж юу яриад байгаа юм бэ? Чи юун эх оронч юм, эх орон гэж байдаггүй юм хэмээн УИХ-ын танхимд Б.Батбаяр (Баабар) хэмээгч өмднийхөө халаасанд гараа шаан таахалзаж байв. Тиймээс тэд тэрхүү эрхэм нандин зүйлсийг буюу эх орон, газар нутаг, тусгаар тогтнолыг маань хэдэн халтар цаасаар хэнд ч хамаагүй худалдаж байна. Халуун хайрандаа өлгийдөж өсгөсөн Монгол үндэстнийг тэд гахай нохойгоор нь дуудна. Ийм бусармаг үзэл номлолыг тээгчид “ардчилалын” хэмээх он жилүүдэд Монголын төрийг зайдагнаж, Монгол улсын хууль, эрх зүйн актуудыг энэхүү бусармаг үзэл номлолдоо нийцүүлэн гаргах болов.
            Харин дээрх асуудалд бид буюу Монголын Үндэстний үзэлтнүүд олон мянганы шалгуурыг даван туулж, өнөө бидэнд өвлөгдөн ирсэн Монгол үндэстний язгуур гүн ухаан Мөнх галын гүн ухааныг дэвшүүлэн тавьж байна. Монгол Үндэстний ертөнцийг үзэх үзэл, оршихуйн чиндад хүрсэн гүн ухаан нь наанадаж 8000-н жил, цаашилбал 20000-30000-н жилийн асар их мэдлэг, мэргэн ухааны цогц байсныг өнөөдөр шинжлэх ухааны олон зүйлийн судалгаа шинжилгээ нэгэнт нотлон харуулсаар байна. Тиймээс Үндэстний үзлийг тунхаглагч Үндэстэн Нэгдэл Мөнх галын гүн ухааныг оюун ухааныхаа гол тулгуур, үзэл баримтлалынхаа гол цөм хэмээн томъёолсон юм.
            Ойлголт бол тухайн юм, үзэгдлийн хамгийн гол гол шинж байдлыг илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр мөн. Гол шинж байдал нь уг юмс үзэгдлийн мөн чанартай салшгүй холбоотой байж түүний оршихуйг нөхцөлдүүлдэг. Өөрөөр хэлбэл гол шинж байдлаа алдсан юм, үзэгдэл уг юм байхаа больдог.
Хэрэв Мөнх галын гүн ухааны үүднээс юмс, үзэгдлийг ойлголтын хувьд авч үзвэл тухайн юмс, үзэгдэлд үндсэн гурван шинж байдал байх ёстой хэмээн үзэж, тухайн шинж байдлууд юмс, үзэгдэлд ямар харьцаатай, яаж илэрч буйгаар нь юмс, үзэгдлийн хувирал өөрчлөлт, хөгжил хөдөлгөөн, орших эс оршихийг тодорхойлох бүрэн боломжтой юм.
            Мөнх галын гүн ухаанаар сэдхивэл юмс, үзэгдлийн хөдөлгөөний үндэс нь амь, харин түүний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч нь буюу хөгжлийг залуурдагч нь оюун ухаан юм. Эндээс аливаа юмс, үзэгдлийн хувирал өөрчилөлт, хөгжил хөдөлгөөнийг зүй тогтол буюу оюун ухаан удирдан чиглүүлнэ. Үүний тулд тухайн юм, үзэгдэл амин шинж байдалтай байх ёстой. Хэрэв амин шинж байдал үгүй бол хувирал өөрчилөлт, хөгжил хөдөлгөөн, оюун ухаан гэсэн ойлголт үл оршино.
            Мөнх галын гүн ухаанаар юмс, үзэгдлийг таньж мэднэ гэдэг нь тухайн юм, үзэгдлийг амь, бие, оюун ухаан гэсэн үндсэн гурван шинж байдалд цогцоор нь авч үзэхийг хэлнэ.
Энэ гүн ухааны үүднээс юмс, үзэгдлийг шинжлэн судлах аваас өнөөгийн Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа олон асуудал нэг мөр болж, шинжлэх ухааны бүх салбарт үсрэнгүй хөгжлийн эрин үе ирэх юм хэмээн би бээр үзэж байна.
Шинэ зуун, шинэ мянганд Мөнх галын гүн ухаан дахин асан бадрах өлзий учирал эх өлгий нутаг, эх Монгол түмэнд заяасан нь агуу их аз заяа бөлгөө. Хүлээн авч хүндэтгэн дагахыг Монгол түмний  мэргэн оюун мэдтүгэй.