Урвагч гэж хэн бэ?

Улс, Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, харийн дайсанд урвасан, дагаар орсон, туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн, үйлдсэн, түүний тулд зүтгэсэн хэн боловч Улс, Үндэстний хувьд урвагч этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан үйлчилдэг жамтай Алив бүх ялаас Улс болоод Үндэстнээс урвасан ял хамгийн хүнд ялд тооцогдоно!! Учир нь Улс болоод Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлтэй нь юм. Тиймээс Улс, Үндэстнээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай!. Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж сая цэцэглэн хөгждөг. Мартаж үл болно. Мартвал мөхнө!!! Гэтэл Монголд “ардчилал”- ын хэмээх үед буюу 1990 оноос хойш баатруудыг доромжилж, урвагчдад хөшөө босгож байна!! Монголын төрд Монгол Үндэстний эсрэг хүчин гарч, Монголын төр, Монгол үндэстний эрх ашигт харшилсан цөөн биш, олон олон шударга бус хуулиудыг батлан гаргаж, түүнийгээ мөрдөхийг Монгол үндэстнээс шаардаж байна! Энэ шударга бус бузар хэргийн эсрэг Улс, Үндэстнийхээ эрх ашгийн төлөө Үндэстний баатрууд хөдлөх цаг нь нэгэнт болжээ. Монгол Улс, Монгол Үндэстний язгуур эрх ашгаас урвагчдыг Монгол улсын улс төрийн тавцангаас үүрд зайлуулая.