Мөнх тэнгэрийн хүч

Мөнх тэнгэрийн хүч-Амийг тэтгэнэм
Мөнх тэнгэрийн суу заль -Ухааныг тэтгэнэм
Мөнх тэнгэрийн элч- Хүн төрөлөхтөнд Үнэн ба
                                                    Шударгыг таниулнам
Мөнх тэнгэрийн хүч ану- Амийг тэтгэгч Эрчим буюу

Мөнх тэнгэрийн суу заль ану -Чинадыг баригч
Мөнх галын гүн ухаан буюу
Мөнх тэнгэрийн элч хэмээгч ану
- Мөнх тэнгэрийн Суу зальд гэгээрсэн
Мөнх тэнгэрийн Хүчийг олсон

Зөв болоод бурууг таньсан
Үнэн болоод Шударгыг ялуулсан
Ардын сэдхилийг амрааж
Ариун ёсыг дэлгэрүүлэгч тэр мөн буй за

Мэдэгдэж буй домогт тийм элч ану
                     - Хурцбилэг баатар гэнэм
                       Жангар баатар гэнэм
                       Гэсэр баатар гэнэм .
Эдгээр баатруудын цуваа Монгол домогт
                                            үргэлжнэм билээ.
Мэдэгдэж буй түүхэнд Мөнх тэнгэрийн элч
                                                        ганцхан байнам
Тэр ану-Өөрийн байгуулсан улсаа
Өөрийн Үндэстэний гүн ухаанаар нэрлэж
Өрлөг түүхэнд мөнхөлсөн Аугаа их эзэн
                                                 Чингис хаан бөлгөө

Мөнх тэнгэрийн элч нь
Мөнх галын гүн ухаанд гэгээрсэн байхаас гадна
Хасын шинжлэлд нэвтэрсэн
Төгөлдөр бүтцийн учир утгыг таньсан нэгэн
                                                  байх ёстой бөлгөө

Мөнх галын гүн ухаан гэгээрснээр
                      -Мөнхөд оршихуйн нууцыг танина

Хасын шинжлэлд нэвтэрснээр
                     - Ертөнцийн хуулийг таньж
Зөв болоод бурууг ялгаж
Үнэн болоод Шударгыг тэтгэнэ
Ертөнцийн хуулийг таньсан бөгөөс түүн дор зөв яв!

Мөнхөд оршихуйн нууцыг таньж
Хасын шинжлэлд нэвтэрч
Төгөлдөр бүтцийн утгыг ухаарсан аваас
Монгол Үндэстэн дор хүндэтгэл үзүүлсүгэй!